Шууд Chart

Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох талаарх ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ

2018-02-15 09:18:47

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 14-ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна. Энэ оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд өгөхөөр 164.2 тэрбум төгрөг тусган баталсан. Цаашид нийт хүүхдийн 80 хувьд мөнгө өгөхийг зорьж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

ЖИЧ: Одоогоор хүүхдийн мөнгөний олголт, хэрэгжилтийг Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-аар зохицуулан хэржгүүлж байна. Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдлаас хамаарч Монгол Улсын Их хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар тогтоолыг батлан гаргасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Босго оноо тогтоох тухай” 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар тушаалаар Хүүхдийн мөнгөний босго оноог 502,567-оор тогтоожээ.

Дээрх Засгийн газрын тогтоолоор нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн мөнгөний олголтыг амьжиргааны түвшнээс хамааруулан 2 өөр цаг хугацаанд олгохоор зохион байгуулж байгаа.

Өөрөөр хэлбэл өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж байгаа 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр олгож, харин үлдсэн 400 мянга орчим хүүхдүүдийн хувьд Сангийн яаманд нэр байрших замаар, тодорхой хугацааны дараа бэлнээр авна хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн юм.


Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох талаарх ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй