Шууд Chart

Өндөр настнууд ажлаа үргэлжлүүлэн хийвэл эрүүл мэндэд тустай

2018-03-01 13:27:08

АНУ-ын эрдэмтдийн гаргасан сүүлийн судалгаанаас үзэхэд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулснаар эрүүл чийрэг болоод оюун ухаанаа сэргэг байлгах шилдэг арга болох нь тогтоогджээ. Тодруулбал, тэтгэврийн насны хүн тэтгэвэртээ гарахгүй ажлаа үргэлжлүүлэн хийснээр сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал жил бүр гурван хувиар буурдаг байна. Тиймээс тэтгэвэрт гарах дундаж наслалтыг 65 болгох нь хүний эрүүл мэндэд тустай, зөв шийдэл гэж судлаачид дүгнэжээ.

Олон эрдэмтэн, судлаачид ахмад настай хүмүүсийг эрүүл чийрэг байхын тулд хөдөлгөөнтэй байж, өдөр бүрийг эрч хүчтэйгээр угтахыг зөвлөдөг.  Хамгийн чухал нь хүн өдөр бүр ийм байснаар хүний тархинд сайнаар нөлөөлж, улмаар насны доройтол болоод сэтгэцийн аливаа өвчлөлөөс сэргийлэх чухал хүчин болж байдгийг хэлж байна. Үүгээр ч зогсохгүй, тэтгэвэртээ гарах хугацааг хойшлуулах нь ахмад настай хүмүүсийн хувьд эрүүл байхад хамгийн тусгай арга болохыг Францын засгийн газраас хэрэгжүүлсэн эрүүл мэндийн судалгаа харуулж байна.

Тиймээс барууны зарим орнууд тэр дундаа Франц улс тэтгэврийн насыг 65 хэмээн зааж өгсний дээр ард иргэдээ улам эрүүл чийрэг байлгахын тулд иргэдийг хүссэн хугацаагаараа нь ажиллуулахыг зөвлөж байна.  Учир нь хүн эрт тэтгэвэртээ гарснаар улам ганцаардаж, сэтгэл зүйд нь өөрчлөлт орж, улам өтөлдөг болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ ч утгаараа судалгаанд оролцсон нийт сая орчим хүмүүсийн тал нь тэтгэвэртээ гарах хугацаагаа хойшлуулж ажлаа үргэлжлүүлэн хийснээр сэтгэцийн холбогдолтой аливаа өвчлөл, хорт хавдраар өвчлөх магадлал буурдаг болох нь нотлогдсон байна. Үүний шалтгаан нь хүн ажлаа хийснээр идэвхтэй эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ байнга харьцаж, оюун ухаанаа сэргэг байлгаж байгаа нь сэтгэцийн төрлийн өвчлөлөөс сэргийлдэг юм.
Олон судалгаанаас үзэхэд тэтгэвэртэй гарахгүй, ажлаа хийж байгаа хүмүүсийг хархад тэдний аливаа хорт хавдраар өвчлөх магадлал харьцангуй бага байна. Мөн тэдний ой ухаан, сэтгэх чадвар зэрэг нь сайн байгаа юм.

Дан ганц АНУ-д л гэхэд сэтгэцийн холбоотой өвчинтэй 5 сая гаруй ахмад настай хүмүүс байдаг байна. Өөрөөр хэлбэл энэ нь 65-аас дээш насны 9 хүн тутмын нэг нь ийм төрлийн өвчтэй гэсэн үг юм. Харин дэлхийн хэмжээнд авч үзвэл 35 сая ахманд настай хүмүүс сэтгэцийн холбогдолтой өвчинтэй байгаа юм байна.

Одоогоор энэ өвчний гол эх үүсвэр нь тодорхой бус байгаагийн дээр үүнийг эмчлэх тодорхой эмчилгээ байхгүй байгаа юм. Тиймээс ийм төрлийн өвчлөлөөс сэргийлэх хамгийн шилдэг аргыг тэтгэвэртэй эрт гарахгүй байх эсвэл гарсан тохиолдол төрөл бүрийн сургалт цуглаанд очиж өдөр бүрийн завгүй өнгөрөөх хэрэгтэй гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид зөвлөж байна.

Өөртөө сонирхолтой гэсэн зүйлээ үргэлжүүлэн хийх хэрэгтэй. Манай эцэг эх тэтгэвэртээ гараад удаж байгаа ч тэд өмнөхөөсөө илүү завгүй болсон. Тэд одоо их сургуульд очиж хичээлд сууж байгаа. Энэ нь тэднийг нийгэмд идэвхитэй байлгаж, эрүүл мэндэд нь ихээхэн тустай юм.

Жишээ нь: Өдгөө 85 настай Ранди Гресиь урьд өмнөхөөсөө ч илүү завгүй амьдралтай болсон байна. Хэдийгээр түүнийг нөхөр Жим тэтгэвэртээ гараад 30 жил өнгөрч байгаа ч тэд аль болох идэвх, хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. Тэрээр өөрийн гэсэн ном сонирхогчдын клуб, цэцэгт хүрээлэнгийн клуб зэрэгтэй.  Дээр нь өөрийн нөхрийн хамтаар голф зэрэг спортоор хичээллэдэг байна. Одоог хүртэл Ранди болон түүний нөхөрт сэтгэцийн холбогдолтой өвчны ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаадаа ихээхэн баяртай байгаа юм.


Өндөр настнууд ажлаа үргэлжлүүлэн хийвэл эрүүл мэндэд тустай   
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй