Шууд Chart

"​Залуучууд" театрын дээврийг засахад 119 сая төгрөг шаардлагатай

2018-03-13 13:14:09

Дархан-Уул аймгийн "Залуучууд" театр 1978 онд ашиглалтад орсон бөгөөд 2008 онд дээврийн засварыг хийж байжээ. Өнөөдрийн байдлаар 98 ажилтан, албан хаагч, уран бүтээлчтэй энэхүү театрын дээврээс ус гоожих асуудал хүндхэн байна.

Театрын удирдлагууд өнгөрсөн хугацаанд өөрсдийн нөөц бололцоогоо түшиглэн дээврээ зассан хэдий ч өнөөдрийн байдлаар үзэгчдийн их заал, тайзны ар хэсэг, хоёрдугаар давхрын фоён, дугуй заалны коридор, ажилчдын өрөө зэрэг олон газруудад дусаал гоожсон хэвээр байгаа учраас аймгийн удирдлагуудад танилцуулж холбогдох газруудад уламжилж өгөхийг театрын удирдлагууд хүслээ.

Дээврийн өнөөгийн байдалтай аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Буянбат нар танилцав. Үүнээс гадна "Залуучууд" театрын уран бүтээлчид нэгдэн УИХ-ын гишүүн Б.Жавхланд энэхүү асуудлаа танилцуулж, гарын үсэгтэй хүсэлтээ ч мөн уламжилжээ. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


"​Залуучууд" театрын дээврийг засахад 119 сая төгрөг шаардлагатай  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй