Шууд Chart

Худалдааны газруудад төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна

2018-03-14 10:36:08

НМХГ-ын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-01/71 дугаартай “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хүнсний худалдааны салбарт мөрдөж буй хууль тогтоомж, стандартын мөрдөлт, журмын хэрэгжилт болон бусад холбогдох норм, нормативыг хангуулах, хяналт шалгалтыг зөвлөн туслах үйл ажиллагаатай хослуулан явуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлын шалтгаан нөхцлийг тогтоож таслан зогсоох, шалгалтанд хамрагдсан газар бүрт бүрэн арилгуулж, эрсдлийг бууруулах, үр дүнг тооцож үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.

Шалгалтанд 4 объектыг хамруулан 1.11.1 кодтой “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, 1.11.3 кодтой Худалдаалах үйл ажиллагааны эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудасны дагуу болон удирдамжид тусгасан бусад асуудлыг хамруулан шалгаж, эрсдэлийг нь үнэллээ.

Тухайн худалдааны объектуудын эрсдлийг үнэлснээр хүнсний худалдааны үйл ажиллагаанд ямар аюул, эрсдэл, хаана үүсэхийг тодорхойлох, илэрсэн зөрчлийг арилгах, эрсдлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийг мэдээ, мэдээллээр хангах замаар тэдгээрийн хууль сахин биелүүлэлтийн түвшинг нэмэгдүүлэх ач холбогдолтой байлаа.



Худалдааны газруудад төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна  
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй