Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2018-03-14 13:53:07

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 3 дугаар сарын 14-ний өдрийн 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэллээ. Тус хуралдаанаар Мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээ, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачлан боловсруулсан “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд нарын гадаад томилолтын дүнгийн талаар мэдээлэл сонсоно.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Журам батлах тухай (Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх)

Ө.Энхтүвшин

2.

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай

Ө.Энхтүвшин

3.

Хөрөнгө гаргах тухай*

Ө.Энхтүвшин

4.

Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай

Г.Занданшатар

5.

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай

Д.Цогтбаатар

6.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын санаачлан боловсруулсан “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Ц.Нямдорж

7.

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

С.Чинзориг

8.

Журам батлах тухай

С.Чинзориг

9.

Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тухай

С.Чинзориг

10.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай*

Х.Баделхан

11.

Хүүхэд харах үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай*

Ц.Цогзолмаа

12.

Бүтээлч ажил өрнүүлэх тухай*

Б.Батзориг

13.

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

Танилцуулах асуудал

 

14.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

Г.Занданшатар

15.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.Сарангэрэл

 


Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна  
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй