Шууд Chart

Эмийн эргэлтийн сангуудыг Эрүүл мэндийн төвийн харьяалалд шилжүүллээ

2018-03-14 14:41:14

Эрүүл мэндийн яамнаас эмийн эргэлтийн санг сумын эрүүл мэндийн төвд шилжүүлж  иргэдийг зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй хангаж ажиллах тухай 2015 оны 6-р сарын 23-ны өдрийн 1а/2642 тоот албан бичгийг аймгийн ИТХ-н даргад ирүүлсний дагуу дээрх асуудлыг аймгийн ИТХ-н тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцэж, “Эмийн эргэлтийн санг Эрүүл мэндийн төвийн харьяалалд шилжүүлэх тухай” 105 дугаар тогтоол гаргасан.

Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2015 оны 11 дүгээр сард аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан 20 эмийн сангийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийж эрүүл мэндийн төвийн харьяалалд нь шилжүүлэн өгсөн.



Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 20 Эрүүл мэндийн төвийн эмийн сан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмийн эргэлтийн сангуудыг Эрүүл мэндийн төвийн харьяалалд шилжүүллээ   
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй