Шууд Chart

Өвөрхангай аймагт "Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг" боллоо

2018-03-14 16:48:37

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор БОЭТөвөөр үйлчлүүлэгчдэд Гадаад харилцаа сургалт судалгааны албанаас эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа.  

Энэхүү өдөрлөгөөр:

    Биеийн жин, өндөр үзэж, биеийн жингийн индекс тогтоох
    Артерийн даралт, пульс үзэж, эмчийн зөвлөгөө өгөх
    Захын судсанд сахар тодорхойлох
    Иргэдэд гарын зөвлөмж тараах  зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан нь иргэдийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ боллоо.



Зүрхний хурц шигдээс оноштой үйлчлүүлэгчийг 2018 оны 03-р сарын 03-ны өдөр БОЭТөвийн гаднах талбайд яаралтай тусламжийн нисдэг тэрэг буулгаж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн төвд хүргэн яаралтай мэс засал эмчилгээнд оруулж амь насыг нь аварчээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өвөрхангай аймагт "Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг" боллоо   
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй