Шууд Chart

Ч.Мөнгөндалай Саяаны нурууны ноён оргилд гарчээ

2018-03-19 16:53:07

Сонсголын бэрхшээлээ үл тоон дэлхийн энтэй мөрөөдөж яваа нэгэн залуу бидний дунд амьдарч байна. Түүнийг Ч.Мөнгөндалай гэдэг. Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн. Хүсэл тэмүүллийнхээ төлөө тууштай тэмцэгч Ч.Мөнгөндалай энэ удаа соло аялал буюу ганцаараа аялах төрлийг сонгож Хөвсгөл нууран дээгүүр чаргатай аялж, далайн түвшнээс дээш 3491 м өндөрт орших Саяаны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уулын оргилд 3 сарын 11-ны өдөр гарсан адал явдалт аяллыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Ч.Мөнгөндалай Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын уугуул бөгөөд багаасаа бүтэн өнчин хоцорчээ. Түүний сонсголын бэрхшээл төрөлхийн биш бөгөөд бага байхад эмийн харшлаас үүдсэн байна.

Монгол орны баруун хязгаарын 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар туулж, өөрийн зорилгодоо хүрч чадсан Ч.Мөнгөндалайг монголчууд мэддэг, бас бахархдаг. Тэр дөрвөн жилийн өмнө буюу 2014 он д энэ хүсэл зорилгоо биелүүлж байсан билээ. Мөнгөндалай сонсголын бэрхшээлээ үл ажран Саяаны нурууны ноён оргил Мөнх сарьдаг ууланд ийнхүү амжилттай авирч чаджээ.Тэр аяллынхаа бичлэгийг хийж өөрийгөө ялан дийлж, оргилд гарсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Өөрийгөө ялан дийлж мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж яваа түүнд амжилт хүсье.


Ч.Мөнгөндалай Саяаны нурууны ноён оргилд гарчээ  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй