Шууд Chart

Х.Батхишиг олон улсын зэрэглэлийн анхны эмэгтэй шүүгч боллоо

2018-03-29 10:54:54

ОХУ-ын нийслэл Москва хотод самбо бөхийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг тамирчид 10 медаль хүртэв.

Тус тэмцээний өмнө Олон улсын самбо бөхийн холбооны шүүгч нарын зөвлөлийн сургалт болсон байна.

Энэ сургалтад Монголын самбо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгчдийн зөвлөлийн дарга, гавьяат тамирчин Х.Батхишиг оролцсон бөгөөд Олон улсын шүүгчийн батламжаа гардан авчээ.

Ингэснээр Х.Батхишиг Монголын самбо бөхийн түүхэнд олон улсын зэрэглэлийн анхны эмэгтэй шүүгчтэй болж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Батхишиг олон улсын зэрэглэлийн анхны эмэгтэй шүүгч боллоо  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй