Шууд Chart

Шинэ загварын “HERO” камер худалдаанд гарлаа

2018-03-30 15:33:16

“GO PRO” компани зөөврийн зориулалтын, жижиг загвартай камер сонирхогчдод болон анхлан хэрэглэгчдэд зориулж шинэ загварын “HERO” нэртэй камераа бүтээгээд байна. Энэ камер зах зээлд 199 ам.долларын үнэтэйгээр албан ёсоор худалдаалагдаж эхэлжээ.

Экстрем аялал сонирхогчид, тамирчид, аялагч, жуулчдын хамгийн ихээр хэрэглэдэг хүчин чадал өндөртэй камер бол мэдээж “GO PRO”. Энэ камерыг хэрэглэж үзээгүй хүмүүст ашиглахад хялбар функцтэй загварыг бүтээгээд байгаа нь энэ юм.

Ар талдаа хоёр инчийн хэмжээтэй мэдрэгчтэй дэлгэцтэй, бичлэг эхлүүлэх товчлууртай, дуу хоолойн команд хүлээн авагчтай ухаалаг гар утастайгаа утасгүй интернетийн WiFi сүлжээгээр холбогдох боломжтой гээд хэд хэдэн давуу талтай юм байна. Доргилт тэнцвэржүүлэгчтэй гэдгийг мөн онцолжээ. 

Түүнчлэн усан дотор 10 метрийн гүн дэх даралтыг тэсвэрлэх боломжтой гэж танилцуулжээ. Байгалийн ямар ч нөхцөл байдалд, ямар ч байдлаар ашиглах давуу талтай бяцхан камер бол энэ юм. Нэг зүйлийг хэлхэд, 4К зөвшөөрөлтэй дүрс бичлэг авдаггүй юм байна. Харин 1440 пи бүхий үзүүлэлттэй нэг секундэд 60 зураг дарах хүчин чадалтай 10 мегапикселийн камертай болжээ.

Өмнө нь “GO PRO” компани хамгийн сүүлийн үеийн “HERO” нэртэй 4К үзүүлэлттэй камераа танилцуулж худалдаанд гаргаад байсан нь зах зээлд борлуулалт сайтай байгаа юм. Харин энэ авсаархан “HERO” камер бол зөвхөн сонирхогчид болон анх удаа хэрэглэх гэж байгаа хүмүүст зориулагдсан гэдгээрээ онцлог аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ загварын “HERO” камер худалдаанд гарлаа   
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй