Шууд Chart

Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ

2018-04-13 12:54:37

Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Түүнийг "Аархал" дууг дуулсан Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь олон хүн мэднэ. Хосууд анх СУИС-д суралцаж байхдаа танилцан оюутны дотуур байранд хамтын амьдралаа эхлүүлж байсан түүхтэй.

Дуучин мэргэжилтэй О.Гансувд нэг хэсэг сайн эзэгтэйн үүргээ биелүүлэн завгүй байсан ч сүүлийн жилүүдэд нийтийн дууны төрөлд шинэ хэв маягийг авч ирсэн уран бүтээлүүдээ сонсогчиддоо өргөн барих гэж байна.  

Тэрбээр "Ганцхан чамайгаа",  "Минийлээ хөөрхөн үрс", "Миний ээж хөөрхөн" зэрэг дууг өөрийн болгосон билээ.

Түүний тоглолт энэ сарын 27-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ  
Үзсэн: 2473 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй