Шууд Chart

БЗД-ийн Засаг даргын Тамгын газарт 93 өргөдөл, хүсэлт иржээ

2018-04-16 10:23:53

Баянзүрх дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Засаг даргын Тамгын газарт  2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ирсэн нийт 93 өргөдөл, хүсэлтийг  холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажиллалаа.

Уг өргөдөл гомдлууд www.smartcity.mn цахим хаягаар, 1800-1200 тусгай дугаарын утсаар,www.ub1200.mn сайтаар, Засгийн газрын 11-11 төвөөр болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжин ирж байгаа юм.  

Тэгвэл энэ 7 хоногт иргэдээс ирсэн эдгээр 93 өргөдөл, хүсэлтийн 21 буюу 22,58 хувийг шийдвэрлэсэн байна.  Харин шийдвэрлэх шатандаа иргэдийн 72 өргөдөл бүртгэгдсэн  байна.


БЗД-ийн Засаг даргын Тамгын газарт 93 өргөдөл, хүсэлт иржээ  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй