Шууд Chart

Төв аймгийн Жаргалант суманд шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ

2018-04-16 11:23:47

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Тал булаг” гэдэг газар 4-р сарын 12-ны өдөр малчин айлын 4 үхэрт мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр батлагдсан байна.

Хариу арга хэмжээ: ОБЕГ

  • 2018 оны 4-р сарын 13-ны өдөр тус сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
  • Голомтот нутгийн 38 өрхийн 528 үхрийг вакцинжуулж, өвчилсөн 83 үхрийг устгасан.

Төв аймгийн ОБХ-ээс авсан мэдээгээр: ЗӨСҮТ

  • Голомтот нутгийн 95 хүнд биеийн ерөнхий үзлэг хийж, 2500 иргэдэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийв.

Шүлхий өвчин: Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн “Хадны ташуу” гэдэг газар 2018 оны 04-р сарын 13-ны өдөр малчин айлын 8 үхэрт мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр батлагдсан байна.

Хариу арга хэмжээ:

  • 2018 оны 4-р сарын 14-ны өдөр тус сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
  • Голомтот нутгийн 35 малыг тусгаарласан.

Эх сурвалж:ОБЕГ

ОЛОН УЛСАД Зоонозын шалтгаант үйл явдал
Шүлхий өвчин: БНХАУ

БНХАУ-ын Линхиа хотын Гансу дүүрэгт мал амьтны шүлхий өвчин бүртгэгдэж, 35 үхрийг устгаж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна.

Эх сурвалж:ДАЭМБ


Төв аймгийн Жаргалант суманд шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.188.xxx] 2018-04-16 18:22
Дамбын Хишгээ шүлхий тараахаа болиочээ, шалгаачээ наадхаа
Зочин [202.9.40.xxx] 2018-04-16 15:02
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл анхаарах болжээ. Урьдчилан сэргүүлэх, хорио цээрийн талаар авч байгаа арга хэмжээ чинь болохгүй байна шүү. Төрийн удирдлагуудаа Шадар сайдаа сэрээч
Зочин [66.181.179.xxx] 2018-04-16 14:05
Яг УБ Сэлэнгийн чиглэлийн төв замд 20 км зайтай юм байна. Билчээр бузартдаг аюултай Дандаа вакцин хийгээд байна гэж байх уу. Вакцин бол тарьсан үхэрэндээ хамгаалалт бусад нь яахав. Хүйтэнд тэсвэртэй өвчин.

Бидэнтэй нэгдээрэй