Шууд Chart

Эмэгтэйчүүдийг халдлагаас хамгаалах ухаалаг бугуйвч бүтээжээ

2018-04-16 13:48:36

Технологийн салбарын зохион бүтээгчид төрөл бүрийн зориулалтын ач холбогдолтой ухаалаг эдлэл хэрэгслүүдийг бүтээсээр байна. Энэ удаад эмэгтэй хүнийг гадны этгээдийн халдлагаас хамгаалах зориулалтын ухаалаг бугуйвч бүтээсэн талаарх мэдээг бид онцолж байна. Эмэгтэй хүнд ямар нэгэн этгээд халдсан, аюулгүй байдлыг нь алдагдуулсан тохиолдолд цагдаагийн газар руу автоматаар тусламжийн мессеж болон дуудлага өгдөг энэ ухаалаг бугуйвчийг АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотын Алабамагийн их сургуулийн инженерүүд зохион бүтээжээ.

Нийгэмд эмэгтэйчүүд гэмт хэргийн хохирогч болох үзэгдэл давамгайлж байна. Үүнийг шийдвэрлэх, гэмт халдлагаас урьдчилсан сэргийлэх зэрэг бусад асуудлыг зохицуулах арга алхмуудыг хийсээр байгаа ч зарим үед хангалттай хэмжээнд хүрдэггүй. Үүнийг шийдэж болох олон гарцуудын нэгийг Алабамагийн их сургуулийнхан олсон байна. Энэ бол эмэгтэй хүнийг гудамж, талбайд ганцаараа явж байхад нь дээрэмдэх, айлган сүрдүүлэх, өөр бусад төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл үзүүлэхэд тусламж дуудах хэрэгсэл болох юм.

Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд халдлагад өртөн аргагүй байдалд орсон үед ухаалаг бугуйвч Цагдаагийн газарт автоматаар дуудлага өгөх, эсвэл тусламж хүссэн мессеж илгээдэг байна. Мэдээж ухаалаг гар утаснаасаа энэ мэдээллийг оруулна. Жишээ нь, өөрийн нэр, хаяг, хаана амьдардаг, ажилладаг хамгийн сүүлд хаана явж байсан талаарх мэдээллийг нь боловсруулна гэсэн үг. Цагдаагийн газарт эмэгтэй хүнээс очсон тусламж хүссэн захидалд “Надад туслаач, над руу гэмт этгээд халдлаа, айлгалаа, зодож гэмтээлээ гэх мэт үгсийг илэрхийлдэг байна.

Энэ ухаалаг бугуйвчинд хэд хэдэн зориулалтын үйл явдлыг мэдрэгч төхөөрөмжүүдийг хийжээ. Тухайлбал, гэнэтийн цохилт, хурдан гүйлт, сандарсан айсан дуу хоолой гэх мэтийг мэдэрдэг байна. Тодруулбал, өөртөө газар зүйн байршил заагч жи-пи-эс, микрофон, даралт болон зүрхний цохилт хэмжигч, мөн халууны хэм хэмжигч зэрэг мэдрэгчүүдтэй. Эдгээрийг ялгаж салган мэдрэх өндөр мэдрэгч төхөөрөмжтэй гэсэн үг.

Энгийн нөхцөл байдал болон нөхцөл байдал биш болсон үеийг мэднэ гэсэн үг хэмээн онцолжээ. Эмэгтэй хүнд гэмт этгээд халдсан даруйд ухаалаг бугуйвч автоматаар гар утастай блүтүүсээр холбогдон цагдаа руу тусламж хүссэн захидал илгээнэ. Цагаа олсон аюулгүй байдлыг хангагч хэрэгслүүд дотроос хамгийн сонирхолтой, дэвшилтэт бүтээл болсон байна.

Дараагийн ээлжинд зохион бүтээгчид нь хэлбэр, загварыг нь өөрчлөн сайжруулахаар төлөвлөж байгаа аж. Магадгүй дан ганц бугуйвч бус ээмэг, бөгж, гутлын өсгий гэх мэт хэрэгслүүдийг ч ийм төрлийн ухаалаг төхөөрөмж болгох байх гэж онцолсон. Ухаалаг бугуйвч яг одоо 40 ам.долларын үнэ ханштайгаар худалдаалагдаж буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эмэгтэйчүүдийг халдлагаас хамгаалах ухаалаг бугуйвч бүтээжээ   
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2018-04-18 09:09
Сайн хэрэг

Бидэнтэй нэгдээрэй