Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн

2018-04-16 15:11:02

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 04-р сарын 16-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 11 хэм, 20 цагт 6 хэм дулаан байна.


2018 оны 04 дүгээр сарын 16-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Монгол Алтайн нуруу, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хэнтийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи өдөртөө өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.  


2018 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй