Шууд Chart

Мал амьтны сэг зэмийг булж устгалаа

2018-04-17 10:47:07

Хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай 02-13/42 тоот албан бичгийг Баянзүрх дүүргийн Засаг Даргад хүргүүлэн мал бүхий иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг тараан ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд гаргасан Мал амьтны сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулах тухай Баянзүрх дүүргийн Засаг Даргын А/96 тоот захирамжийн дагуу Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүдтэй хамтран тус дүүргийн 9,11, 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон 390 гаруй малын хүүр, сэг зэмийг цуглуулан булж устгахад хяналт тавин ажиллав.

Мал амьтны хүүр сэг зэмийг халдваргүйжүүлэх ажлыг Баяндэмбэрэл ХХК-ийн мал эмнэлэг, үйлчилгээний нэгж 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэсэн бөгөөд формалин, 4 хувийн формальдегид болон 2 хувийн повдион иодын уусмалаар шүршиж цацаж халдваргүйжүүлэв.

 


Мал амьтны сэг зэмийг булж устгалаа  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй