Шууд Chart

М.Ану "Дэлхийн бяцхан мисс-2018" олон улсын тэмцээнд тэргүүллээ

2018-04-17 17:15:53

Гүрж улсын Батуми хотноо энэ сарын 12-16-ны  хооронд "Дэлхийн бяцхан мисс-2018" олон улсын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 80 гаруй орны бяцхан мисс эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд  Монгол Улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану тэргүүн байр эзэлж, Дэлхийн Миссийн титэмийг хүртжээ

М.Ану нь “Монгол оюун” 21 дүгээр сургуулийн 4Г ангийн сурагч бөгөөд тус тэмцээний авъяас төрөлд Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

“Дэлхийн бяцхан мисс-2018” тэмцээний тэргүүн байранд орж тэргүүлсэн М.Ану өмнө нь  олон улсын загварын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож олон амжилт гаргаж байжээ.

Тухайлбал 2016 оны наймдугаар сард Шанхай хотод болсон «Олон улсын хүүхдийн загварын» тэмцээнд амжилттай оролцжээ. Мөн 2016 оны аравдугаар сард Английн элчин сайдын яамнаас  «Олон улсын хүүхдийн модел» гэсэн  сертфикат авч байсан аж.

Бяцхан мисс маань загварын ертөнцөд хүч үзэж байгаагаас гадна дуулах авьяастай. Тун удахгүй дууны цомог гаргахаар зэхэж байгаа бөгөөд тус цомгийнхоо тав дахь уран бүтээлд ажиллаж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Ану "Дэлхийн бяцхан мисс-2018" олон улсын тэмцээнд тэргүүллээ   
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй