Шууд Chart

Huawei компани 2018 оны шинэ загварын ухаалаг гар утсаа танилцууллаа

2018-04-17 17:20:38

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч Хятадын “Хуавэй” компани 2018 оны шинэ загварын “Хуавэй вуай 6” нэртэй ухаалаг гар утсаа танилцуулсан байна. Бусад төрлийн ухаалаг гар утаснуудын адил өндөр хүчин чадалтай камер, нүүр царай танигч систем болон хурууны хээ уншигчтай. Гэхдээ үнийн хувьд харьцангуй хямд хэмээн онцлоод байгаа юм.

Хуавэй вуай 6 ухаалаг гар утас өмнөх загвараасаа илүү шинэчлэгдэж өгсөн. 18-ийг харьцах нь 9-ийн хэмжээтэй, 1440-ийг харьцах нь 720 цэг бүхий зөвшөөрөлтэй, эйч-ди нягтаршилтай 5,78 инчийн хэмжээтэй дэлгэцтэй. Дэлгэцний нүүрэн тал нь 2,5 ди үзүүлэлттэй шилэн хамгаалалттай. Нүүрэн хэсэгтээ мөн уламжлалт товчлуурыг хийгээгүй. Энэ нь гар утсыг илүү өргөн, том дэлгэцтэй болгон харагдуулж байгаа юм. Сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудын адил нарийн хүрээтэй болж өгсөн. 152,4/ 73/ 7,8 мм хэмжээтэй, 150 гр жинтэй. Хар, цэнхэр болон алтан шаргал гэсэн гурван төрлийн өнгөний сонголттой.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Huawei компани 2018 оны шинэ загварын ухаалаг гар утсаа танилцууллаа  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй