Шууд Chart

Цэвэр агаарт дугуй унавал уушги "баярладаг"

2018-04-23 11:40:55

Унадаг дугуй нь анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн. Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн түүхтэй. Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл болох автомашины дараа хоёрдугаарт ордог.

Дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр автомашинаас давуу юм. 

Унадаг дугуйг зориулалтаар нь уулын, спортын, жуулчны гэх мэтээр олон янзаар ангилдаг. Бид дугуй унаснаар эрүүл мэнд, амьдралдаа эерэг нөлөө үзүүлж, асар их хэмжээний ашиг тусыгөөртөө болон хүрээлэн буй орчноосоо мэдрэх болно. Бүх насныхан дугуй  унах тохиромжтой  бөгөөд  эрүүл мэндэд ач тустай. 

Унадаг дугуй  унах нь эрүүл мэндэд дараах ач тустай.

1.  Дугуй унах нь зүрх судас, амьсгалын замын тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Цэвэр агаарт дугуй унаснаар уушиг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэдэг.

2.  Биеийн доод хэсгийн булчин болох гуя, шилбэ, нурууны булчинг чангалж өгдөг. Суудлын өвчтэй болон ташаа, өвдөг, үе хэсгээр гэмтэлтэй бол дугуй унах нь хөнгөн маягийн эмчилгээ болдгоороо давуу талтай.

3.  Дугуй нь унах нь гүйхээс дутуугүй калори шатаадаг ба хэрэв суудал дээрээ биеэ цэх, гэдгэр байлгаж, зөв хийвэл хэвлийн булчинг ч чангалж өгдөг. Жин хасах зорилгоор дугуй унах гэж байгаа бол жирийн үеийнхээс хурдасгаж, дөчин таван минутаас илүү унаж байх ёстой .

4. Бодисын солилцоо сайжирснаар ходоод эрүүл байж, тэр хэсгийн өөхлөлт багасгаж, урт наслахад тань туслана. 

5. Дугуй унах нь сэтгэл санаа тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

6. Дугуй унах нь дархлааг дэмжиж хорт хавдраар өвдөх магадлал эрсдлийг бууруулна. Амралт бас бяцхан аялал болж өгнө. Эрч хүч нэмэгдэнэ. 

Анхаарах зүйлс:

  • Өөрт тохирсон дугуйг сонго
  • Хэрвээ та дугуй унах гэж байгаа бол эхлээд зайлшгүй бүрэн бүтэн байдлыг шалга.
  • Хамгаалалтын малгай өмсөж хэвших ингэснээр тархины гэмтлээс өөрийгөө та бүрэн хамгаална.
  • Хэрвээ та дугуй унаж сурах гэж байгаа бол аль эсвэл удаан хугацаагаар унаагүй удсан тохиолдолд засмал шулуун замд булчингаа дасгаж, аажимаар унаж эхлээрэй.
  • Хөдөлгөөнд саад учруулахгүй биед эвтэйхэн хувцас сонгох.

Цэвэр агаарт дугуй унавал уушги "баярладаг"   
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй