Шууд Chart

Хакүхо М.Даваажаргалын бие чилээрхжээ

2018-04-23 12:46:55

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч долоо хоногт Японыг зорьсон юм. Түүний аав Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь үдэх ёслол дөрөвдүгээр сарын 13-нд болсон билээ.

Тэрбээр аавынхаа буяны ажилд зориулж, асрамжийн газрын 500 хүүхдийг “Өргөө” кино театрт “Чингис хаан” хүүхэлдэйн киног үзүүлж, хүүхдүүдэд зорилгынхоо төлөө тууштай яваарай гэж захисан. Ийнхүү түүний бие Японд очсон хойноо чилээрхжээ. Тэрбээр халуурсны улмаас өнөөдрөөс эхлэн дахин 2-3 хоног амрахаар болсон байна. Мөн хатгалгаа тусаж магадгүй гэсэн эмчийн онош гарсан учраас бэлтгэлээ түр зогсоожээ. 

Хакүхо хаврын тойргийн барилдаанаас энэ сарын 15-ийг хүртэл чөлөө аваад байсан юм. Тэгвэл тэрбээр дахин чөлөө авч биеэ сайн эдгээгээд бэлтгэлдээ гарахаа амаллаа. Хакүхо өнгөрөгч гуравдугаар сарын башёг бэртлийн улмаас өнжсөн юм.

Эдгээр өдрүүдэд бөхчүүд тойргийн барилдаанд оролцож байгаа бөгөөд аварга Кисэносато, Какүрюү М.Ананд нарын өндөр цолтой бөхчүүд багтаад байна. Бөхчүүд хотуудад сүмогийн үзүүлэх тоглолтыг хийхээс гадна тусгай арга хэмжээнд оролцсоор байгаа юм. 

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё буюу зуны тэмцээн ирэх тавдугаар сарын 13-27-нд Токио хотод болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргалын бие чилээрхжээ  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй