Шууд Chart

"MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл" тендерийн хугацааг сунгаж байна

2018-04-25 09:17:05

Тендер шалгаруулалтын нэр: “VIII.5.3.2. МҮОНРТ-ийн MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл”

МҮОНРТ нь 2018 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл" хийхээр батлагдсан тендер зарлагдсан. Мөн Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн дотоод үйл ажиллагаа 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны хооронд хальсгүй технологид шилжсэн.  Энэ шилжилтээр "MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл"-өөр хийгдэх ажил буюу дотоод үйл ажиллагааг DALET MAM системийн нэгдсэн оруулгын сервертэй зохицон ажиллах боломжтой болсон тул Техникийн тодорхойлолтын 4.05-д заасан (Ingest server)-ийг 4.03-т заасан BPIO сервертэй нэгтгэн 1 иж бүрдэл болгон тендерийн техникийн тодорхойлолтод хавсралт №01-т заасан засвар өөрчлөлтийг оруулж байна.

Иймд Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 тоот "Тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах" тухай заалтын

9.1-д Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж болно

9.3-т Тендерийн баримт бичигт орсон нэмэлт, өөрчлөлтийн улмаас тендер зайлшгүй өөрчлөгдөх ба уг өөрчлөлтийг бэлтгэхэд шаардагдах ба уг өөрчлөлтийг бэлтгэхэд шаардагдах хангалттай хугацааг тендерт оролцогчид олгох шаардлагатай гэж үзвэл захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 24.2-т заасны дагуу тендер хүлээн авах хугацааг сунгаж болно

гэсэн заалтыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан "MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл" тендер хүлээн авах эцсийн хугацааг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14.30 цаг хүртэл сунгаж байна.


Улаанбаатар хот, Баянгол дүүрэг
Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр
Харилцах утас: +(976) - (11)-327944-2211,
                       +(976) - (11)-70117004-2211,
Цахим хаяг:  www.mnb.mn, www.tender.gov.mn

Нийтэлсэн: MNB тендер

"MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл" тендерийн хугацааг сунгаж байна  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
7777777 [202.55.191.xxx] 2018-04-25 09:29
Ялангуяа 7 хоногийн тойм хөтөлдөг Алтангэрэл гэдэг хүн 2 үг хэлээд л "байгаа " гэх юм ... НОМ уншиж үгийн баялагаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна ...
7777777 [202.55.191.xxx] 2018-04-25 09:26
Өргөтгөл хийгээд л байдаг ... Наад сэтгүүлч нарынхаа хэл яриаг засаач ээ... 2 үг хэлээд л "байгаа " гэх юм ... өөрсдөө хэлсэн ярьсан зүйлдээ дүн шинжилгээ хиыгээч ээ ... Монгол хэлээр ээ зөв,сайхан, яруу, тод ярьж баймаар байна даа ....М Ү О Н Телевизийн хамт олон минь ...

Бидэнтэй нэгдээрэй