Шууд Chart

Сурагчид Орхон аймгийн засаг даргад захидал гардууллаа

2018-05-15 10:14:40

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут тус аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сурагчдын төлөөлөл тус аймгийн Засаг даргатай уулзахдаа цаашид бусад сургуулийн нөхөд, аав, ээж, томчуудад хандаж хог хаяглаа ашиглан хэрэгтэй зүйлс хийх, хогийг ангилан ялгаж хэвших шаардлагатай байгаагаас гадна Эрдэнэтийн ойр орчимд байрлах амралт зугаалгын цэгүүдэд хог ангилан ялгаж хаях цэг байдаггүй тухай ярьж байлаа. Мөн тус сургуулийн сурагчдын бичсэн захидлыг Засаг дарга Д.Батлутад гардуулан өгөв.

Тэд сургууль дээрээ хаягдал ашиглан гар урлалын зүйл бүтээх 2 сарын аян өрнүүлсэн байна. Энэ аяны хүрээнд сургалт явуулж, гар зураг, бүтээлийн уралдаан зарлажээ. Тус аянд 1-4 дүгээр ангийн нийт 460 сурагч оролцсон бөгөөд сургуулиараа болон гэртээ хог хаягдлаа ангилан ялгаж хэвшсэн аж.








Сурагчид Орхон аймгийн засаг даргад захидал гардууллаа  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй