Шууд Chart

Нэг хүний суудалтай цахилгаан автомашиныг 15500 ам.долларын үнэтэй худалдаалж байна

2018-05-15 14:43:10

Цахилгаан хөдөлгүүртэй автомашины зах зээлд шинэ тээврийн хэрэгсэл худалдаанд гарч эхэлсэн байна. Энэ бол 15500 ам.долларын үнэтэй нэг хүний зориулалтын цахилгаан автомашин юм. Үүнийг хотын төвийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хамгийн тохиромжтой унаа хэмээн онцолжээ.

Анх 2015 онд Канадын Ванкувер хотноо төвтэй "Electra Meccanica Vehicles Corp" компанийн инженерүүд тус автомашиныг үйлдвэрлэсэн юм. Гурван дугуйтай, хөнгөн, авсаархан болсон гэдгээрээ онцлогтой. 61 киловаттын 82 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй.

Хойд дугуйндаа хөтлөгчтэй. 130 км цаг хүртэл дээд хурдаа авч хурдлах боломжтой бол 8 секундын дотор 100 км цагийн хурд авч чаддаг байна. 17 киловатт цагийн багтаамжтай литийн болон ионнын батарей нь бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд 160 км зам туулах боломжтой аж. 220 вольтийн розетканд гурван цаг цэнэглэх шаардлагатай бол 110 вольтийн розетканд 6 цаг орчим цэнэглэх шаардлагатай юм байна.

“SOLO EV” нэртэй цахилгаан хөдөлгүүртэй "бяцхан" автомашин туршилт судалгааныхаа давааг амжилттай давж чадсан байна. АНУ-ын Лос-Анжелес хотын зах зээлд худалдаалагдаад эхэлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэг хүний суудалтай цахилгаан автомашиныг 15500 ам.долларын үнэтэй худалдаалж байна   
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй