Шууд Chart

Цэцэн-Уул суманд бүтээн байгуулалт өрнөж байна

2018-05-16 12:40:20

Завхан аймгийн Цэцэн-Уул суманд шинэ сургууль, зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”, Халамж үйлчилгээний төв барьж байна. Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн барилга 1980 онд баригдаж, 2000 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 70 сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийснээс хойш 18 жил засвар хийгээгүй юм.

Тэгвэл 2018 оны Улсын төсөвт шинээр сургуулийн байр, спорт заалын барилга  барихад нэг тэрбум төгрөг тусгаж, Улаанбаатар хотын “Хатгин болор” ХХК дөрөвдүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлээ. Мөн зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”, Халамж үйлчилгээний барилгууд шинээр баригдаж эхэлсэн бөгөөд дээрх бүтээн байгуулалтуудад аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөг төсөвлөжээ.


Цэцэн-Уул суманд бүтээн байгуулалт өрнөж байна   
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй