Шууд Chart

Улсын гуравдугаар төв эмнэлэгт сургалт зохион байгуулав

2018-05-16 15:19:43

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хүсэлтийн дагуу “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвшилд ажилтнуудын оролцоог нэмэгдүүлье” уриан дор тус байгууллагын Дүрс оношилгооны тасаг, Мэдрэлийн мэс засал, Ерөнхий мэс заслын тасаг, Ангиографийн тасгийн эмч, сувилагч, техникч нийт 51 албан хаагчдад НМХГ-ын тамгын газрын даргын баталсан хөтөлбөрөөр “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах нь сургалт”-ыг МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар, НМХГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс хамтран зохион байгууллаа.
 
Сургалтаар ажлын байрны цацрагийн хамгаалалт, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт тавихад анхаарах зүйлс, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс, дотоод хяналт зэрэг илтгэлүүд тавьж, ангиографи болон C-arm ашиглан мэс засал хийж буй эмч, сувилагч, цацрагтай ажиллагчдын ажлын нөхцөлийг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцож, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт сургалт зохион байгуулав  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй