Шууд Chart

Спортын төв ордонд энэ ням гарагт бөхийн барилдаан болно

2018-05-16 17:53:32

Монголын Үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааны дунд Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан байсан юм.

Энэхүү барилдаан холбооны маргааны улмаас хойшлогдсон. Тэгвэл ирэх ням гарагт буюу энэ сарын 20-нд Спортын төв ордны зааланд болох гэж байна.

Бөхийн холбооны маргаан дуусаагүй байгаа учраас Баянзүрх дүүргийн прокурорын газраас Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс өргөөнд болох байсан бөхийн барилдаанууд хойшилсоор байгаа юм.

Спортын төв ордонд 1959-1998 оны хооронд улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанууд болж байжээ. Хамгийн сүүлд 1998 оны аравдугаар сард Улс, аймгийн алдар цолтой томоохон барилдаан болсноос барилдаан болоогүй аж. Тиймээс тус ордонд 20 жилийн дахин бөхийн барилдаан болох гэж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спортын төв ордонд энэ ням гарагт бөхийн барилдаан болно   
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй