Шууд Chart

Японы ардын дипломатын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2018-05-17 15:31:51

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөдөр Японы Ардын дипломатын нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч ноён Наохико Итог хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, шинэ нисэх онгоцны буудал хүртэл тавих төмөр замын төслийн талаар ярилцав.

Уулзалтад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох болон  Японы Ардын дипломатын нийгэмлэгээс Япон-Монголын соёл эдийн засгийн харилцааны асуудал эрхэлсэн хорооны зөвлөх, Нагояа их сургуулийн профессор, Элчин сайд асан Такуо Кидокоро, Сенко ХХК-ийн Олон улсын бизнесийн төвийн ахлах менежер Хироюки Такамизава, Ниппон Экспресс ХХК-ийн Олон улсын түгээлт болон хөгжлийн хэлтсийн ерөнхий менежер Торү Наоно, Ай Пи Партнер ХХК-ийн захирал Шүйчи Инүма нар байлцав.


Японы ардын дипломатын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй