Шууд Chart

“Мөрөөдлийн финал” дөрөв

2018-05-29 11:23:33

NBA-гийн өнөө цагийн шилдэг хоёр баг “Кливлэнд Кавальерс”, “Голден Стейт Уорриорз” багууд сүүлийн дөрвөн жил дараалан Ларри О`Брайений цомын төлөө өрсөлдөхөөр тунан үлдлээ.

Крис Пол “Хьюстон Рокетс”-т ямар хэрэгтэй, үнэ цэнэтэй тоглогч вэ гэдгийг “Алтан мужийн дайчид”-тай хийсэн “Өрнөд” бүсийн финалын зургаа, долоо дахь тоглолтоос тодорхой харагдав.  

Үнэндээ “Хьюстон”-ы лидер Жеймс Харденийг “Уучлаарай, чи MVP биш” гэж хэлмээр байна. Сүүлийн хоёр тоглолтод баг нь эхний хагасыг 10-аад онооны зөрүүтэй давамгайлсан ч од тоглогч, лидер хүн шийдвэрлэх мөчид багаа хэрхэн яаж удирддагийг түүнээс олж харсангүй. Ямартаа ч сагсан бөмбөг сонирхогчид “Мөрөөдлийн финал” дөрвийг үзэх нь ээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Мөрөөдлийн финал” дөрөв  
Үзсэн: 629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй