Шууд Chart

Виртуал дуулганы тусламжтайгаар удирдагддаг робот аватар

2018-06-05 16:08:23

Японы “Telexistence" компани шинэ төрлийн роботын төхөөрөмжөө танилцуулсан байна. “MODEL H” нэртэй энэ робот-аватар гэх төхөөрөмжийг виртуал дуулганы тусламжтайгаар удирдах боломжтой гэж онцолжээ.

Тус компани "Эйч-ти-си" компанийн вайв нэртэй виртуал технологийг дэмжин тус төхөөрөмжөө хөгжүүлжээ. “MODEL H” робот аватарын харж байгаа зүйлийг виртуал дуулгаар дамжуулан шууд харах боломжтой аж. Роботын гараар дамжуулан аливаа биетэд хүрэх, барих зэрэг үйлдлийг хүртэл хийж болно.

Роботын төхөөрөмж виртуал дуулганы технологи удирдлагын системийн шинэ арга барил гэж харж байгаа юм. Алсаас удирдангаа хүссэн үйлдэл бүрээ харж хянаж болор юм байна. Хүн дүрст роботын хөдөлгөөн хийх боломжит үйлдэл төгс хэлбэрт дөхөж очсон дэвшилтэт бүтээл болсон гэж онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Виртуал дуулганы тусламжтайгаар удирдагддаг робот аватар   
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй