Шууд Chart

Блокчэйн технологи, түүний боломж ирээдүй, үнэ цэнийг ойлгуулна

2018-06-13 14:00:00

Дэлхий нийт блокчэйнийг “хувьсгал хийх технологи” хэмээн үзэж байна. Блокчэйний тухай мэдэхийг, мэддэг зарим нь түвшингээ ахиулж, гүнзгийрүүлэхийг хүсвэл "Crypto Currency Mongolia" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг тодорхой мэдээллүүдийг өгөх юм байна.

Тэрбээр блокчэйн гэж чухам юу болох, түүний өнгөрсөн, одоо, ирээдүйн хэрэглээ, ашиглах боломж, нөхцөл, үнэ цэнийх нь талаар ярихаар төлөвлөжээ.  

Хүмүүс блокчэйн гэхээр биткойн, криптовалют гэх зэргээр ойлгодог. Үнэндээ биткойн, криптовалют зэрэг нь блокчэйн технологийн зүгээр л нэг хэсэг нь юм байна.  

Монголчууд блокчейн хэмээх технологийг зах хязгааргүй боломж бололцоо, хөрөнгө оруулалт, үр ашиг хэмээн үзэж, олон улсад өрсөлдөх том хэмжээний нэгдэлтэй  байж гэмээнэ дэлхийд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж үзэж байна.  


Блокчэйн технологи, түүний боломж ирээдүй, үнэ цэнийг ойлгуулна   
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй