Шууд Chart

Орхон аймагт 19078 сурагч байгаагаас 1300 нь нөөдөр эрдмийн баяраа тэмдэглэлээ

2018-06-13 13:36:03

Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Эрдмийн баяраа өнөөдөр тэмдэглэж байна. Үүнээс арванхоёрдугаар анги төгсөгчид 1300 орчим байсан бөгөөд аймгийн засаг даргын орлогч Батжаргал амжилт баярыг хүсээд, энэ жил боловсролын салбар, сургуулийн орчинд хийгдэх орон нутгийн хөрөнгө оруулалтыг танилцууллаа.

Орхон аймгийн хэмжээнд төрийн ба төрийн бус өмчийн 24 сургуульд 19078 суралцагч суралцаж байгаагаас өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэж ЕБС-ийг төгсөж буй 1300 сурагч байна.

Түүнээс Баян-Өндөр Шанд, Даваат багийн нутаг дэвсгэрт өнгөрсөн жил ашиглалтад орсон 17 дугаар сургуулийн хувьд 90 гаруй сурагч мөнгөн хонхны баяраа тэмдэглэж, түүнээс 33 сурагч арванхоёрдугаар ангиа төгсөж байна.

Тэдэнд аймгийн ЗДТГ, хурлын байгууллагын төлөөллүүд баяр хүргэлээ. Тэд цаашид хүссэн мэргэжилээ эзэмшин, Монгол Улсдаа мэдлэг чадвартай боловсон хүчин болохоо илэрхийлж байлаа.

Энэ жилийн тухайд Орхон аймгийн болосвролын салбар, төгсөгч сурагчдын хувьд онцлог жил байсан. Тухайлбал аймагтаа багш дэд хөтөлбөрийг хэргжүүлж, дан багш гэлтгүй боловсролын салбарын ажилтан, суралцагч нарын хувьд таатай орчин, зөв нийгэмд чиглэсэн олон эерэг үр дүнг гаргаж чадсан.

Мөн Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор тогтвортой хөгжил, ерөнхий боловсрол төвийн бүсийн зөвлөгөөн, төгсөх ангийн сурагчдын дунд байгалийн ухааны нэгдмэл хичээлийн анхдугаар нээлттэй олимпиад зохион байгуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулсан нь сургалтын чанар, бусад харгалзах үзүүлэлтүүдэд нөлөөлж чадсан юм.

Орхон аймгийн ЕБС-иа төгсөж буй сурагчид амралт зугаалганаас илүүтэйгээр нийгмийн сайн үйлс, сургууль цэцэрлэгийн тохижилт, мод тарилт зэрэг арга хэмжээнүүдэд ач холбогдол  өгч, илүү амжилт дэвшилт гаргасан нь өмнөх жилүүдээс онцлогтой байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Орхон аймагт 19078 сурагч байгаагаас 1300 нь нөөдөр эрдмийн баяраа тэмдэглэлээ   
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй