Шууд Chart

“Говийн чоно” гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт үргэлжилж байна

2018-06-13 13:51:09

Нэг жилийн өмнө Өмнөговь аймагт “Говийн чоно” гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт арга хэмжээг зохион байгуулж байсан. Тэгвэл өнөөдөр өмнөд бүсийн команд штабын сургалт зохион байгуулж байна.

Өмнөд бүсийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнийг хамруулсан “Гамшгийн нөхцөл байдал үүссэн үеийн бүсийн төвийн удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын сургууль Өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт болж буй.

Гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлага, Бүсийн төвийн удирдлага зохицуулалт, гамшгийн үеийн харилцан ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, үүссэн цагийн байдлыг үнэлж, шийдвэр гаргах офицер бүрэлдэхүүний штабын жигдрэлтийг хангах зорилготойгоор гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулж байна.

“Гамшгийн нөхцөл байдал үүссэн үеийн бүсийн төвийн удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын сургууль энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь аймгийн ОБГ-ын алба хаагчид оролцож байгаа бөгөөд тэргүүн туршлагаа солилцож офицер бүрэлдэхүүнийхээ хууль эрх зүйн мэдлэг ур чадварыг сайжруулах юм. Дан ганц онол бус практик сургуулилтыг хослуулж буйгаараа үр дүнтэй болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Говийн чоно” гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт үргэлжилж байна  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй