Шууд Chart

Дархан аварга Х.Баянмөнх АТГ-т хандлаа

2018-06-21 09:37:31

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх АТГ-т хандлаа. Тэрбээр допингийн комисст гарч байгаа алдаа дутагдал, зөрчлийг шалгаж өгөх хүсэлт тавьсан юм.

Тэрбээр “Бөхчүүдийн допингийн асуудал 20 шахам жил хууль хяналтгүй, ганц хоёрхон эмч, сувилагчийн мэдэлд явсаар ирсэн. Сүүлдээ даамжирсаар бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг зэвсэг болгон ашиглах шинжтэй боллоо. Тиймээс би АТГ-т хандаж, хүсэлт тавилаа. Одоогоор 14 хүнээс допинг илэрсэн мэдээ бий. Гэтэл бөхийн холбоо таван хүнээс илэрсэн гэж, есөн хүнийг алга болгочихлоо. Энэ ямар учиртай нь сэжиг төрүүлж байна. Допингийн шинжилгээг авахдаа хөндлөнгийн хяналтгүй авдаг. Допингийн комисст садан төрлүүд, нэг байгууллагын ажилтнууд багтаж орсон нь хардлага төрүүлж байна. бөхчүүдийн эрх ашгийг хохироох, сэтгэл санаагаар унагаах, нэр төрийг нь гутаах үйл явц явагдаж байна. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй” гэв.

Мөн наадмаас өмнө бөхийн холбоод, мэргэжилтнүүдийг эвлэрэхийг уриаллаа.

Дашрамд дурдахад допинг илэрсэн хэмээн мэдээлэгдэж байсан улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш нарыг баяр наадамд барилдах эрхтэй гэсэн шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан аварга Х.Баянмөнх АТГ-т хандлаа  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй