Шууд Chart

Худалдан авах ажиллагааны бодлогын бичиг баримт боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлалаа

2018-06-27 16:09:42

- МҮОНРТ-ийн  Худалдан авах ажиллагааны бодлогын  бичиг баримт боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын урилга -

Огноо: 2018 оны 06 сарын 27

Урилгын дугаар: №2018-А/107

МҮОНРТ-ийн  Худалдан авах ажиллагааны бодлогын бичиг баримт боловсруулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: Худалдан авах ажиллагааны  бодлогын баримт бичгийг  Сангийн яам болон холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталсан  хууль журам, зааврыг үндэс болгож МҮОНРТ-ийн Худалдан авах ажиллагааны бодлогын бичиг баримтыг бэлтгэж хэрэглэх зарчим, горимыг тогтоож өгөхөд оршино.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх  чадвартайг нотлох доорхи мэдээллийг ирүүлнэ. Үүнд

- Аж ахуйн  нэгж, байгууллагын улсын бүртгэлийн  болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн  гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан байх.
- Аж ахуйн нэгж,  байгууллагын товч танилцуулга
- Аж ахуйн нэгж, байгууллагын аудитлагдсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх /2016,2017 он/
- Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын сүүлийн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл ирүүлэх/ Гэрээ болон дүгнэсэн актын хуулбар ирүүлэх/
- Татвар, НД-ын байгууллагын өр төлбөргүй талаархи тодорхойлолт
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
- Зөвлөх нь тухайн чиглэлээр болон хууль эрх зүйн мэргэжил эзэмшсэн, Худалдан авах ажиллагааны бодлогын бичиг баримт боловсруулж байсан талаар мэдлэг бүхий хүний нөөцтэй болохоо танилцуулсан ажилтаны мэдээлэл ирүүлсэн байна.

Тус байгууллага нь ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаварыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж  тухайн байгууллагад мэдэгдэнэ.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 06-р сарын 27-наас 07-р сарын 03-ны өдөр хүртэл ажлын цагаар авч  болох бөгөөд  мэдүүлгээ  2018 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 12 цаг 00 минут–аас өмнө доорх  хаягаар  ирүүлнэ  үү.

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3
МҮОНРТ-ийн байр 4-р давхар санхүүгийн алба
Утас:  70117004-2206

Нийтэлсэн: MNB тендер

Худалдан авах ажиллагааны бодлогын бичиг баримт боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлалаа  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.120.xxx] 2018-06-29 07:32
Зөвлөх үйлчилгээнд иргэн оролцох бололцоог хаасан, худалдан авах ажиллагаагы чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй байх интэр гээд дэмий юмнууд их хийж дээ. А3,Б5 зэргийг харин шаардах байж

Бидэнтэй нэгдээрэй