Шууд Chart

Хүүхдийг эрсдэлээс сэргийлье

2018-06-29 10:56:21

Өнгөрсөн өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагч, томчууд бидний хайхрамжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас хүүхэд усанд живэх, тогонд цохиулах, түлэгдэх, унаж бэртэх зэрэг эрсдэлд өртөж, 6 хүүхэд эндлээ.

Иймдбайгууллага, аж ахуйн нэгж, иргэнбүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулан болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг та бүхэнд уриалж байна. Үүнд:

  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гэр, орон байр, тоглоомын талбай, хээр гадаа орхихгүй байх;
  • Гэр, орон байр, орчин тойрноо шалгаж,  хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, иртэй мэсэнд өртөх, унаж бэртэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
  • Байгууллага, аж ахуйн нэгж орчин тойрондоо үзлэг хийж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх;
  • Хүүхдийг гол, мөрний усанд тоглуулахгүй байх, үер, усны аюулаас сэргийлэх;
  • Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвших;
  • Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж хэвшүүлэх;
  • Тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцлийг бүрдүүлэх;
  • Ухсан нүх, шуудуу, траншей болон замын эвдрэлийг таглаж битүүлэх;
  • Хүүхэд эрсдэлд өртөж болзошгүйаливаа зүйлийг илрүүлж, сэрэмжлүүлэх;
  • Иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө бурууд нүд хурц байж, сонор сэрэмжээ дээшлүүлэх.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхдийг эрсдэлээс сэргийлье   
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй