Шууд Chart

29 компанийн хувьцаа арилжаалжээ

2018-06-29 10:58:52

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 497,307 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" (ADU+15.00%) болон "Хөх Ган" (HGN+11.76%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Секюритиес" (MSC-14.55%) болон "Жуулчин Дюти Фрий" (SUL-10.00%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хувьцаан багцын арилжаагаар 1,071,385 ширхэг үнэт цаас 718.8 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19692.62 нэгж болж 0.16 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,433,428,750,751 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


29 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй