Шууд Chart

2018 оны шинэ тоглоом "Pokemon Quest" -ийг худалдаанд гаргажээ

2018-06-29 12:52:48

Видео тоглоом бүтээгч Японы "Nintendo" компанийн "Pokemon Company"-ийн тоглоомын студийн хөгжүүлэгчид 2018 оны шинэ тоглоом болох "Pokemon Quest"-ийг танилцуулсан байна. Тоглоом хөгжүүлэгчдийн мэдээлснээр тус тоглоомыг энэ сараас эхлэн худалдаанд гаргажээ. 

"Pokemon Quest" гэх энэ тоглоомын үйл явдал, даалгаварт өөрийн отгийг барьж байгуулах, эрдэнэсийн эрэлд гарч, өмнөө тулгарсан бартаа саадыг даван туулах зэрэг бусад зүйлс багтдаг. Тоглогч өөрийн даалгавраа биелүүлж байхдаа хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд тоглоомын ертөнц дэх бусад Покемонуудын анхаарлыг өөртөө чиглүүлдэг.

Энэ харагдаж байгаа тоглоом бол ухаалаг гар утсанд зориулан гаргасан хувилбар. Үнэгүй аппликейшнаар татаж суулган тоглох боломжтой. Мэдээж хүчин чадал, нэмэлт хэрэгсэл, зэвсгээ нэмэгдүүлэхийн тулд онлайн худалдан авалт хийж болдог.

2016 онд "Nintendo" компани "Pokemon Go" тоглоомыг дэлхийн зах зээлд гаргасан. Энэ тоглоомоор хэдэн зуун сая хүн тоглосон гэдэг мэдээлэл ч байдаг юм. Гэхдээ 2017 оны эхээр эрэлт, хэрэгцээ нь буурч эхэлсэн. Одоо шинээр гаргаж байгаа энэ тоглоом өмнө нь эрэлт, хэрэгцээ нь буураад байсан тоглоомын хандалтыг нэмэгдүүлэх зорилготойгоор гарч ирсэн.

Хэзээ ч уйдахгүй, өнгөлөг, сонирхолтой энэ тоглоомын дүрслэл 3D өнгө аястай. Покемонууд нь куб хэлбэр загвартай болсон. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн дунд алдартай тоглоом болох байх хэмээн найдаж байгаа гэж хөгжүүлэгчид нь онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2018 оны шинэ тоглоом "Pokemon Quest" -ийг худалдаанд гаргажээ   
Үзсэн: 279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй