Шууд Chart

Увс аймгийн сорилго барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлжээ

2018-07-02 11:29:10

Увс аймгийн бөхийн “Увс нуур” галын сорилго бэсрэг наадам Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Харзтайд” байрлах Шүтээн бэлтгэлийн баазад боллоо.

Галын сорилго барилдаанд Увс аймгийн “Увс нуур” дэвжээ Өмнөговь аймгийн “Их говийн хүчтэн” дэвжээ Ховд аймгийн “Ховд” дэвжээ Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээ Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний Улс аймаг сумын алдар цолтой 96 бөх хүч сорьсон юм.

Тэднээс Увс аймгийн Ховд сумын харъяат, Сүхбаатар аймгийн ОБГ, Дулааны гуравдугаар ЦС, ТӨХК “Увс нуур” бөхийн гал, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” галын бөх улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэв.

Их шөвөгт бөх сондгойрч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат, “Эс Эс Монголиа” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн бөх аймгийн хурц арслан У.Береке шалгарчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Увс аймгийн сорилго барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлжээ   
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй