Шууд Chart

Унадаг дугуйчдын бэлтгэлийг сайжруулах зориулалтын төхөөрөмж "Улаан акул" 5800 ам.долларын үнэтэй

2018-07-04 11:33:04

Унадаг дугуйн спортоор хичээллэдэг тамирчдад зориулагдсан усан дээр хөвөх төхөөрөмж "Улаан акул"-ыг танилцуулахаар бэлтгэлээ. Хуурай газар унадаг дугуй жийх, усан дээр унадаг дугуйн дөрөө жийх нь харилцан адилгүй. Усны даралт их байдаг тул маш их хурд, хүч гаргах шаардлагатай болдог. Яг энэ зарчим л тамирчдын хүч чадал, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэхэд гол ач холбогдолтой гэж үзжээ.

Унадаг дугуй болон завины хослосон төхөөрөмжийг өмнө нь Германы алдарт автомашин үйлдвэрлэгч "BMW" компанид ажиллаж байсан загвар зохион бүтээгч Жозеф Рубау бүтээсэн байна. Хамгийн анх "Sea Otter Europe" гэх үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулж байсан юм.

Бат бөх төдийгүй хөнгөн материалыг ашиглан хийсэн энэхүү төхөөрөмжийг спорт, аялал зугаалга, сонирхогчдын гэсэн гурван төрлийн зориулалтаар бүтээжээ. Байнгын усан дээр хөвөх зориулалтын төхөөрөмж гэдэг утгаар нь зэвэрдэггүй ган төмрөөр урлажээ.

Гурван төрөл зүйлээсээ шалтгаалаад харилцан адилгүй нэмэлт тоноглолуудтай юм байна. Өөртөө бас бус зүйлсээ хийгээд авч явах зориулалтын савны хэсэгтэй. Хамгийн энгийн буюу сонирхогчдын төрлийн төхөрөөмж нь 5800 ам.долларын үнэтэй бол спорт төрлийнх нь 11600 ам.доллар, аялал зугаалгын төрлийн төхөөрөмж нь 8100 ам.долларын үнэтэй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унадаг дугуйчдын бэлтгэлийг сайжруулах зориулалтын төхөөрөмж "Улаан акул" 5800 ам.долларын үнэтэй  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй