Шууд Chart

Японд нүүрлэсэн байгалийн гамшгийн уршгаар амиа алдсан хүний тоо 62-т хүрчээ

2018-07-08 16:40:48

Японд хүчтэй аадар борооны улмаар нүүрлэсэн үерийн гамшиг, хөрсний гулгалтаас болж амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж 62-т хүрчээ. Үүний зэрэгцээ 45 хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Киодо  агентлагийн  дамжуулж байгаагаар  Хонсю  арлын баруун  өмнөд  нутгийн Хирошима мужид Сикоку арлын Эхимэ мужид олон хүн амь насаа алджээ. Мөн NHK телесувгийн мэдээлж байгаагаар, 6 хүний биеийн  байдал онц хүнд байгаа бол 45 хүн сураггүй болсон гэжээ. Харин Ассошэйтэд пресс амь насаа алдсан хүний тоо 76-д хүрсэн тухай мэдээлсэн байна. Өнгөрсөн баасан гарагт Японы төв болон баруун өмнөд нутагт хүчтэй аадар бороо орсноос үерийн гамшиг нүүрлэж хөрсний гулгалт үүссэн  байна. 

Өнөө өглөөний байдлаар ГифуЭхимэ, Киото,  Хирошима, Окаяма мужуудад 440-1000 гаруй  мм-ийн хур тунадас  орсон нь сарын дунджаас 2-3 дахин их байгааг цаг уурчид мэдээлж байна. Мөн цаг уурынхан цагт 200 мм-ийн эрчтэй аадар бороо өнөөдөр ч Японы баруун өмнөд болон төв нутгаар үргэлжлэн орохыг анхааруулж байгаа юм. Олон хот суурингаас үерийн гамшиг нүүрлэж байгаа тухай мэдээлэл ирсээр байна. Окаяма мужид л гэхэд усны түвшин байшин барилгын 2 давхарт хүрч хүмүүс аврал  эрэн дээвэр дээрээ гарцгааж байсан аж. 















Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд нүүрлэсэн байгалийн гамшгийн уршгаар амиа алдсан хүний тоо 62-т хүрчээ  
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Naran [66.181.160.xxx] 2018-07-09 13:50
Монгол улс Япончуудад нэг аймгийн газар нутгаа өгчихмөөр юм байна даа. Дундговь, Сүхбаатар, Өмнөговийн аль нэгийг нь.
ganaa [37.168.78.xxx] 2018-07-17 01:47
ХОЛ ОЧИЖ ХУЦ

Бидэнтэй нэгдээрэй