Шууд Chart

Б.Баттөрийн бидэрт халиун азарга түрүүллээ

2018-07-11 11:09:15

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан "Хүй долоон худаг"-т болж байна.

Газар газрын шандаст хурдан 199 азарга хурд хүчээ сорин уралдлаа. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Баянжаргалын Баттөрийн бидэрт халиун азарга төрийнхөө их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн халзан азарга, айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Даваахүүгийн Баянбатын "Наран" хонгор азарга, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уяач Н.Атарбаярын цавьдар азарга, айргийн тавд Хөвсгөл аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр азарга хурдаллаа.






Б.Баттөрийн бидэрт халиун азарга түрүүллээ   
Үзсэн: 1309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй