Шууд Chart

Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

2018-07-11 15:53:02

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд уралдахаар гарааны зурхай руу хөдөллөө.

"Хүй долоон худаг"-т газар газрын шандаст хурдан 339 их насны морьд уралдах гэж байна. Энэ насанд нийт 384 хурдан буян бүртгүүлсэн ч гарааны зурхай руу 339 нь хөдөлсөн байна.

Их насны морьдын уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сугаржавын Ганзоригийн хүрэн халзан,  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн, Дагвадоржийн Цэрэнжигмэдийн халтар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Занабазарын Батбаярын хээр, Дундговь аймгийн Луус сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын хар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Чинбатын Махбалын халтар зэрэг улс, бүсэд түрүүлж, айрагдсан хурдан буянууд тоосоо өргөнө.


Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй