Шууд Chart

Үндэсний их баяр наадмын маргаашийн хөтөлбөр /2018.07.12/

2018-07-11 17:27:30

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын маргаашийн буюу 2018 оны долдугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.

07.00-9.20 цагт:

Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

08.00 цагт:

Шагайн харвааны шигшээ харваа /Шагайн асарт/

07.00-12.00 цагт:

Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг /Сурын талбайд/

9.00-11.00 цагт:

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.00-11.00 цагт:

Хүүхдийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.30-12.30 цагт:

Дааганы уралдаан /Хүй долоон худагт/

11.20-12.40 цагт:

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.20-12.40 цагт:

Хүүхдийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

12.00-14.00 цагт:

Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг /Сурын талбайд/

13.00  цагт:

Шагайн харвааны харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/

14.00-14.30 цагт:

Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа /Сурын талбайд/

14.30-15.10 цагт:

Хүчит бөхийн барилдааны тавын даваа   Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-15.30 цагт:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын  харваачдад  цол  олгож,  үнэмлэх,  энгэрийн  тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.40-16.20 цагт:

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.20-16.00 цагт:

Хүүхдийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.10-16.40 цагт:

Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  хурдан  морь  унаач  хүүхдүүдэд бэлэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.20-16.40 цагт:

Хүүхдийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.40-17.20 цагт:

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.30-17.40 цагт:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.50-18.40 цагт:

Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.30-19.00 цагт:

Хүүхдийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.10-19.20 цагт:

Монгол  Улсын  Ерөнхийлөгч  Халтмаагийн  Баттулга  “Улсын заан”  цолны болзол   хангасан  бөхчүүдэд  цол  олгож,  үнэмлэх,  энгэрийн  тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.20-19.50 цагт:

Хүчит бөхийн барилдааны  есийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.50-20.00 цагт:

Монгол  Улсын  Ерөнхийлөгч  Халтмаагийн  Баттулга  Үндэсний  Их  Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн  бөхчүүдэд  цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.00 цагт:

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын  хувьсгалын  97  жилийн ой, Үндэсний Их Баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.10 цагт:

Үндэсний Их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол

21.00-23.00 цагт:

“Монгол сонгодог” үдшийн цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд


Үндэсний их баяр наадмын маргаашийн хөтөлбөр /2018.07.12/  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.3.xxx] 2018-07-11 19:16
Хурдан морины уралдааны тайлбарлагчийн шулганасан хурдан яриаг гүйцэж сонсож чадахгүй бна шүү. ккккк. Гүрбазар шиг тод, яруу сонсголонтой тайлбарлаач дээ. Ямар хэцүү юм бээээ???

Бидэнтэй нэгдээрэй