Шууд Chart

Баяр наадмын Соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

2018-07-12 09:06:07

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд шандас сорих хурдан хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө. Энэ наадамд 280 гаруй хурдан соёолон бүртгүүлснээс гарааны зурхай руу 195 нь хөдөлсөн байна.

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, улсын Алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач Дорлигжавын Амгаланбаатарын бор, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, Цогтын Бат-Энхийн хээр, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, уяач Ж.Алдаржавхлангийн хул, Булган аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Содномын ухаа зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд уралдах юм. 


Баяр наадмын Соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй