Шууд Chart

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

2018-07-12 09:19:45

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Тус даваанд ам авсан байдлыг танилцуулбал, Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн начин Б.Чинбатыг, Улсын аварга О.Балжинням залуу бөх Г.Алтанбаганыг, Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан О.Батцэнгэлийг, Улсын аварга Ч.Санжаадамба Улсын начин Б.Сумъяаг, Улсын аварга С.Мөнхбат Улсын начин Ж.Отгонбаярыг тус тус амлан авчээ.

Мөн Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын харцага Д.Батболдыг, Улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан Л.Нямбаярыг, Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Э.Нямааг, Улсын арслан Б.Ганбат аймгийн арслан Б.Батжаргалыг тус амлан авсан байна.


Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ  
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй