Шууд Chart

Улсын заан Н.Түвшинбаяр гурав давлаа

2018-07-12 10:37:24

Монгол Улсын анхны олимпийн аварга, олимпийн анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Улсын заан Н.Түвшинбаяр Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Мижидсүрэнгээр гурав давлаа.

Тэрээр 2013 оны Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын их баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяраар 6 давж Улсын харцага цол хүртсэн. Улмаар 2017 оны Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр наадмаар 7 даван шөвгийн дөрөвт үлдэж, улсын заан болж байсан билээ.


Улсын заан Н.Түвшинбаяр гурав давлаа  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй