Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

2018-07-12 16:07:12

улгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.

Хурдан соёолонгийн уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд үзэж сонирхов.

Соёолон насны морьдын уралдаанд 280 гаруй хурдан буян бүртгүүлж, Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүлэв. Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар үрээ, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Доржпүрэвийн Ганхуягийн хээр үрээ хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй