Шууд Chart

"Алтан дагина"-ын эзэн хэн байх вэ

2018-07-15 12:39:02

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн аваргын цомын төлөө өрсөлдөх "Хорват-Франц"-ын багийн тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00-аас ОХУ-ын Москва хотын "Лужникий" цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.

Францын шигшээ баг 1998 онд Дэлхийн аварга болж байсан бол Хорватын баг тухайн жил хүрэл медаль хүртэж байсан. Лука Модричоор ахлуулсан Хорватын шигшээ багийн хувьд энэ жилийн ДАШТ-д улсынхаа түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна.

Хорватын шигшээ баг хасагдах шатанд хийсэн гурван тоглолтондоо бүгдэнд нь цаг сунган хожил байгуулсан бол Францын шигшээ баг эсрэгээрээ хасагдах шатны тоглолтууддаа үндсэн цагт өрсөлдөгчөө буулган авч чаджээ.

Нийт 32 улсын 32 баг өрсөлдсөнөөс шилдгээр шалгараад байгаа хоёр багийн тун сонирхолтой, гал гарсан тулааныг үзэгч та бүхэн өнөөдөр Үндэсний телевиз, "Монголын мэдээ" телевиз болон "MNB Sport" сувгаар хүлээн авч үзээрэй.

Мөн хөлбөмбөг сонирхогч та бүхэн найз нөхөдтэйгээ хамт МҮОНРТ-ийн "MNB EVENT HALL"-д ирж Хорват, Францын шигшээ багийн аль нь "Алтан дагина"-ын эзэн болохыг үзэх боломжтой. Өнөөдөр "MNB EVENT HALL"-д ирж хөлбөмбөг үзсэн үзэгчдээс 100 азтанд бэлэг гардуулахаар зэхээд байна. 


"Алтан дагина"-ын эзэн хэн байх вэ   
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй