Шууд Chart

Б.Лхагвасүрэн: Хүн хүүхдээсээ урьтаж нутгаа өмөөрдөг тийм том өмөөрөл байдаггүй байх аа

2018-07-23 11:46:39

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайтай төрсөн нутгийнх талаар ярилцлаа. Түүнийг Төв аймгийн Баян-Өнжүүл сумынх гэдгийг уншигч та тэдэх биз ээ.

Биднийг гэрт нь ороход тэрбээр бичгийн цаасан дээр их л нямбай гэгч нь ямар нэг юм бичиж байв. Эхлээд шүлэг бичиж байна гэж бодтол мөрийг нь харвал өөрөө. Анзаарвал хэн нэгний номонд өмнөтгөл бичиж байгаа бололтой шүү. 

-Хэн нэгний номонд дөрөө мялаах үгээ хайрлаж байгаа юм уу? 

-Аан тийм. Нэг зураач номоо гаргах гэж байгаа юм. Тэгээд надаар өмнөх үгээ бичүүлэх гэсэн бололтой зориод ирж. Би өмнөтгөл үг гэлгуй “Сайхан номын өмнө хэлэх үг” гэж гарчиглан бичиж сууна.

-Та гоё бичих юм аа?

-Тийм байна уу. Би иймэрхүү л бичдэг дээ. За үүнийг орхиё. Хоёулаа  үндсэн ажилдаа оръё.

-Та дээхнэ “Шүлэг бичих миний хувьд хооби биш өлөг өвчин юм” гэж хэлж байсан. Өдөрт нэг ч гэсэн шүлэг бичихгүй байна гэж байхгүй байлгүй...

-Тийм. Өдөрт санаанд орсон хэдхэн мөрийг ч болтугай цаас, бөх хоёрыг элээж буулгадаг. Тэр хожим шүлэг гэж нэрлэгдэх зүйл болдог юм. Иймээс дэвтэртэйгээ үргэлж хамт байдаг. Харин бичсэн зүйлээ сайн шүлэг боллоо гэж хэлж чаддаггүй. Учир нь сайн шулгийг элдүүр нь ханасан сур адил нухаж, засдаг юм.  Би харин тэгтлээ их нухдаггүй болоод тэр. Зөвхөн орчлонгоос шүлэг болох үгсийг нь түүж л яваа хүн.

-Ойрд та нутагтаа зочлов уу?

-Амжаагүй ээ. Миний нутаг ойрхон ч зүүдэнд туньж ирэхээр л хол байдаг. Манай нутаг руу явсан хүн 50 дуу дуулахад л очино. Нутгаа би санахын дээдээр санадаг. Өнжүүлийн тэр сайхан талд өссөн болоод нутаг амьтай хүн л дээ.

-Та Өнжүүл сумынхаа яг ямар нэртэй газар төрсөн юм бэ?

-Хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу бүх ламын отогтын хүн. Би Баясгалан уулсын өвөр Баянбулагийн дэнжид унасан юм билээ. Энэ дэнжид  хуучин Өнжүүл сум байсан гэдэг. Над шиг тийм сайхан газар төрсөн азтай хүн байдаг ч уу, үгүй юу мэдэхгүй. Дөхөөд очихоод миний унасан газар их л нэлийсэн тал харагддаг юм.

-Талд төрсөн хүн тал шиг ээ уужуу сэтгэдтэй байдаг гэдэг. Та нугагтайгаа адилхан уу?

-Хүн талаа дуурайдаг юм бол уужуу байхаар л хүн өөрийгөө хэлж мэдэхгүй юм. Миний нутаг сайхан улаан уултай. Гэхдээ би хүүхэд байхдаа л уулын зулай  дээр гишгэж байснаас биш одоо бусад шиг гарч хашгирдаггүй.

-Яагаад...

-Би уулын биш бэлийн хүн болохоор тэр. Нутагтаа очихоороо Зорголхайрхан уулынхаа бэлд мөргөж, гомдсон баярласай бүхнээ нуулгүй хэлдэг. Хааяа хүн шиг амьдруулж байгаад нөгөө ертөнц  рүү буцааж өгөөч гэж гуйдаг. Хов ч зөөнө. Тэгээд сууж байхыг харсан хүн гайхаж байвал одоо хэлэхэд “Би уулнаасаа идэх юм, хувцас, мөнгө нэхээгүй. Зөвхөн хүн шиг амьдрахад минь туслаач” гэж сөгддөг юм шүү.

-Таны төрсөн тэр тал их түүх агуулсан байх даа?

-Мэдээж түүх байгаа. Байгаа болоод л тийм тал бий болсон байх. Манай өвгөд хүүхэд, нутаг хоёртоо нэр өгөхдөө гаргууд. Тухайн нутгийг яах арга үгүй . Тэгээд нэрлэх ёстой юм шиг санагддаг. Өнөөдрийн яруу найрагчид үгээ онож хэлж чадахгүй байна. Тэгэхэд өвгөд минь ингэж нэрлэж байхыг бодохоор гайхалтай ухаантай улс байж дээ.
 -Cap шинээр та нутаггаа таван хуруунд багтахаар хөгшин л үнсэж. Ихэнх нь бурхны орон руу одчихсан  Харин надад үнсүүлэх хүн жил ирэх тусам  олширдог. Ер нь хүн өтөлнө үнсүүлэх хүнгүй болохын нэр юм.

-Нутагт тань таны хамаатан байдаг уу?

-Манай сум хүн ам цөөнтэй. Түүний  зэрэгцээ аав маань эхээс хоёулаа.  Одоо дүүгийнх нь хүүхдуүд л бий. Ер нь би цөөхөн хамаатантай. Гэхдээ тэд  цөөддөггүй юм.

-Орон нутгийнхан төв бараадах. Сум нь эзэнгүй шахуу болж байгааг хараад та юу боддог вэ?

-Өвстэй газар бараадаад мал идээшдэг  бол хүн амьдралтай, хүүхдээ боловсролтой болгох гэж суурин газар руу нүүж байна. Гэхдээ би тэдэнд буруу өгөхгүй. Тэр амьдрах гэж л хот бараадана байна шүү  дээ. Хамгийн гол нь чулуу, хөрс нь бүтэн байвал болох нь тэр.

-Сүулийн үед Төв аймаг жонш, алт  ухдаг “нинжа” олширсоор байна. Энэ сэтгэлд эмзэглэмээр зүйл шүү?

-Дээхнэ би сонирхож үзсэн чинь  манай суманд олон лиценз авсан байна билээ. Бараг гишгэх газаргүй болох бололтой. Заримыг нь ч ухаад авдгийг нь аваад орхичихсон байсан. Ядахдаа тэр нүхээ шороогоор нь таглаад орхичихвол эдгэнэ шүү дээ. Хүн гэдэг амьтан орчлонд ирснийхээ зэрэгцээхороох ёстой. Тиймээс нутгийнхаа эрдэнэсийг хэрэглэх эрхтэй нь үнэн л дээ. Даанч ёсоор нь хэрэглэхгүй юм. Арай л хэрцгий хандаж байна.

-Ан амьтдыг нь ч сүүлийн үед олноор хороож байна...

-Манай аймагт байхгүй амьтан ховор. Анчин гэж өөртөө нэр өгөөд буу мөрлөөд яваа хүйтэн сэтгэлтнүүд ойрчлоод тоноод байна. Зарим нь хол явж бензинээ барахгүй гэж ойроос “донтдог” юм шиг байгаа юм. Үүнийг сум бүрийн Засаг дарга санаа тавьж, хамгаалуулах арга хэмжээ авч болно оо доо. Үгүй шүү. Харин даргаас нь түрүүлж, нутгийн иргэд маань чадахаараа хамгаалдаг бололтой юм билээ. Хүний гаднах нүд цавчдаг, аньдаг ч монгол хүний ухааны дотоод нүд хэзээ ч аньдаггүй юм шүү дээ. Явж явж хүн хүүхдээсээ урьтаж нутгаа өмөөрдөг шиг тийм том өмөөрөл байдаггүй байх аа. Ургамлын хувьд ч ялгаагүй. Дэлхийгээс юу цухуйдаг уу, тэр бүгд соёолдог

-Гэхдээ танай сумыг гол цөөнгэй гэж ярьдаг юм билээ?

-Тийм. Гэхдээ Хатан булангийн гол гэж бий. Би дуу ч болгосон. Шимээс шиг нарийхан хэрнээ иргэд, амьтдаа ундаалаад л байдаг юм. Бас Хар нуур гэж хужиртай нуур байдаг.

-Нутгаа та зүүдэлдэг үү?

-Зүүдэлнэ. Нутгаа зүүдлэхээр тэр өдрийн ажил бүтэмжтэй, хамрын ханиад ч алга болох шиг санагддаг.

-Төв аймаг яруу найрагч, бөх олон. Тэр сайхан нутагг төрсөн хүмүүс нь ийм авьяастай болохоор нугаг тань их баярладаг байх даа?

-Бид нутагтайгаа адилхан болоод л тэнхлуүн амьдарч байгаа юм. Тиймээс хэн хэнийгээ баярлуулж л явна байлгүй. Мэдэх гэж мэддэг хүмүүсээс асууж л явна. Яагаад ингэж их мэдэх гээд байна вэ гэхээр тэр талд би хөлд орсон болохоор нутгаа мэддэг болоод өөд болох ёстой гэсэн бодол дотроос хатгаад байдаг юм. Бурхан надад илүү нас хайрлавал “Өнжүүлийн нэвтэрхий толь” гэдэг ном бичих гэж байгаа. Энэ миний үүрэг л дээ.

-Танай нутгийн иргэдийн зан байдал ямар байдаг бол?

-Гайгүй шүү. Ер нь хүн удмаа дагаж, өндийдөг юм. Удам нь тунгалаг сэтгэлтэй, тал шигээ уужуу болохоор тэдэн шиг ээ л байдаг. Манай нутгийн унаган хүү Г.Ариунбаатар М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлснийг санаж байгаа биз дээ. Би тэр өдөр жигтэйхэн их баярласан.

-Та шүлэг бичихээс гадна зураг зурдаг. Нутгаа олон зурсан биз?

-Олон бий. Би бурхан болоод хэнд ч хэрэггүй амьтан болсон цагт наашаа гэх зүйл бол нутаг минь юм. Иймээс би нутгаа зураад л, бичээд л сууж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Лхагвасүрэн: Хүн хүүхдээсээ урьтаж нутгаа өмөөрдөг тийм том өмөөрөл байдаггүй байх аа  
Үзсэн: 1904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.21.xxx] 2018-07-25 22:47
Daisan ireed nutag esvel Hasariig ug gevel huug maani av gj helne gj bna shuu.Unen bol uu
Зочин [202.9.40.xxx] 2018-07-24 09:16
Үг үсгийн алдаа най алга. Ардын уран зохиолчтой арай жол ярьж дээ
зочин [202.179.27.xxx] 2018-07-23 16:01
Халх даяар Алдартай их Яруу Найрагч гуай Тэнгэрийн амьтан Таныг бол Төр засаг Хан Хурмаст Үхлээс шууд татаад л авчихана аа Манийг бол ийм Өвчин зовлон тохиолдоход Үхэл шууд л залгичихана шүү дээ Бараг л тийм байгаа биз дээ Лхагвасүрэн гуай
Тийм [202.9.40.xxx] 2018-07-24 09:19
Ард түмнээс төр засгаар хорь гучин сая төгрөг авч эмчлүүлсэн. Гэтэл хүү Хасар нь хорь гучин саяын жийп унаад аль үнэтэй баараар ундалж хамгийн тансаг буудлаар хоноглож наргиж л явдаг юм билээ
Зочин [202.9.42.xxx] 2018-07-23 15:15
Үг үсэгээ зөв бичвэл сайнсан

Бидэнтэй нэгдээрэй