Шууд Chart

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2018-08-03 15:09:07

2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Хойттамир, Таац, Түй, Байдраг,  Чулуут голын адаг болон Орхон голын эхээр  усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдэж,  Заг, Шаргалжуут, Шар-Усны гол, Таац, Түй, Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол үерийн түвшинг 5-30 см, Онон гол Дадал сум болон Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см давсан тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс


Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй